04.14

Баян-Өлгийн удирдлагууд АТГ-т шалгагдаж байна

Авилгалтай тэмцэх газрынхан Баян-Өлгий аймагт шалгалт хийгээд хэд хонож байгаа гэнэ. Шалгалтыг Баян-Өлгий аймгийн иргэдийн мэдээлэл дээр үндэслэн хийж байгаа гэдгийг ойрын эх сурвалж өглөө. Мөн Баян-Өлгий Тамгын газрыг Авлигалтай тэмцэх газрынхан шалгах болсон шалтгаан нь тухайн аймагт хэрэгжсэн ьендерийн биелэлт, төв талбайн тохижилт, дарга нарын томилолт, дөрвөн шинэ цэцэрлэгийн асуудал, шүлхий өвчний үед гаргасан зардлын асуудал зэрэг юм байна.