Өнгөрсөн шөнөөс эхлэн ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас зам даваа хаагдаж, авто замд хальтиргаа гулгаа үүссэний улмаас авто тээврийн хэрэгсэл зорчиход аюултай нөхцөл байдал үүсээд байна.
Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн сайд М.Зоригт тушаал гаргаж, Улаанбаатар-Дархан, Дархан-Сэлэнгэ, Дархан-Эрдэнэт чиглэлийн авто зам, замын байгууламжийг 4-р сарын 15-ны 11:00 цагаас эхлэн 4-р сарын 16-ны өглөөний 09:00 цаг хүртэл түр хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо.
Түр хаасан авто замуудыг яаралтай цэвэрлэж, тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэхээр АЗЗА компаниуд ажиллаж байна.