04.15

Н.Ану: Тавин насны талыг насалж, хүсэл мөрөөдлөө биелүүлж амжсан байна

  “Дэлхийн мисс 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, амжилт үзүүлсэн Мисс бол Н.Ану хэмээх бүсгүй юм. Тэрбээр 2013 онд Монголын мисс болж байсан бөгөөд олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртэж, Миссийн титмээ загварын амжилтаараа “өнгөлж” яваа сайхан бүсгүй билээ.Залуу нас, гоо үзэсгэлэнгээ хайр сэтгэлээрээ чимж яваа бүсгүй маань саяхан хайртай залуугийнхаа төрсөн өдрөөр сүйн бөгж хүлээн авч, амьдралынхаа аз жаргалтай нэгэн хормыг ийнхүү өнгөрөөж байсан.
    Харин энэ удаа залуу бүсгүй маань өөрийн 25 насныхаа төрсөн өдрийг найз нөхөд, эмээ ээжийнхээ хамтаар тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэрбээр "Тавин насны талыг насалж, хүсэл мөрөөдлөө биелүүлж амжсан байна шүү. Хайртай дотны хүмүүсээсээ урам хайрласан чин сэтгэлийн үгс сонсож, үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Хорвоод ирсэн баярыг минь хамтдаа тэмдэглэсэнд та бүхэндээ баярлалаа" хэмээсэн байна.