04.16

Бүх шүүхүүд өмгөөлөгчийн албан өрөөтэй болж байна

Эрүүгийн хэргийн болон иргэний хэргийн бүх шүүхүүд өмгөөлөгчдөд албан тусгай өрөө гарган тохижуулж байна. Ийм өрөөтэй болсноор өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах, гэрч хохирогч болоод сэжигтэн яллагдагчидтай тухтай уулзаж ярилцаж боломж бүрдэнэ, шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй үйчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах зэрэг давуу талтай юм байна. Эхний тохижуулсан өрөөний нээлтийн ёслол даваа гаригт буюу энэ сарын 18-нд 11.00 цагт Сонгинохайрхан дүүрэгт байрлах Эрүүгийн анхан шатны шүүхэд болно.

О.Сайхан