04.18

Хөдөлмөрийн салбарын хөгжлийн түнш байгууллагуудын уулзалт болно

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны 10:00 цагт "Туушин" зочид буудалд эхлэх "Хөдөлмөрийн салбарын хөгжлийн түнш байгууллагуудын уулзалт" болно. Уулзалтад Монголын мэргэжлийн боловсрол сургалтын болон хөдөлмөр эрхлэлтийн салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын байгууллагын төлөөлөл, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдууд гээд чухал зочин олон оролцох юм.