04.18

Порно-DJ долоо хоногт 3000-ыг авна

Данийн нэгэн уушийн газар өвөрмөц ажлын орон тоо гарчээ. Ажил олгогчид тэр ажилтандаа зөвхөн порно кино үзсэнийх нь төлөө долоо хоногт 3000 гаруй доллар төлөхөө амлав. Энэ ер бусын ажлын зар орон нутгийн сайтууд дээр тавигдсан аж. 

Орхус хотод байрладаг Hornsleth уушийн газар ажлын бүх цагаа порно кино үзэхэд зориулах тийм хүнийг ажилд авах гэнэ. Тэр хүнд нөүтбүүк, том хүний кинотой олон тооны DVD диск, оффисын өрөө гаргаж өгөх юм. Одоогоор олон мянган эрэгтэй, эмэгтэй хүмүүс ажилд орох хүсэлтээ ирүүлжээ. Энэ ажлын орон тоог уушийн газрын эзэд порно-жокей гэж нэрлэв. 

Порно-жокей том хүний кино үзээд, 60 цаг үргэлжлэх бичлэгийг бүтээхэд шаардлагатай хамгийн эвгүй дуу авиануудыг сонгож авах гэнэ. Дараа нь тэрхүү бичлэгийг уг уушийн газрын бие засах газар өдөр, шөнөгүй сонсгоно. Ажилд орохыг хүсэгч хүмүүс дууны редакторын туршлагатай, насанд хүрсэн байх ёстой юм.

Эх сурвалж www.wikimon.mn