04.18

Гюндоган “Сити”-д очно

Германы Дортмундын “Боруссия” багийн хагас хамгаалагч Илкай Гюндоган тамирчны замналаа “Манчестер Сити”-д үргэлжлүүлж магадгүй. Тэрбээр Манчестер хотын багтай таван жилийн гэрээ байгуулахаар тохиролцжээ. 

Гэрээний үнийн дүн яг тодорхойгүй байгаа ч тэд 24 сая фунт стерлингийн талаар ярилцсан бололтой. “МанСити” түүнийг авахын тулд 35 сая евро санал болгож буй ч “Боруссия” 45 саяыг нэхэж байгаа билээ.

Эх сурвалж www.wikimon.mn