04.20

Г.Ундармаа киног нь хулгайлж тавьсанд бухимдав

Жүжигчин Г.Ундармаа нэлээд гомдсон гэнэ. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Өглөөний мэнд. Жаахан гомдолтой сэрлээ. "Single ladies 2" киног маань дуу дүрсний ямар ч чанаргүйгээр дэлгэцнээс гар утсаараа бичиж тавьжээ. Европоор киногоо гаргаж тэнд амьдарч байгаа монголчууддаа албан ёсны кино театрт үзүүлэхийн тулд өөрийн олох ашгийг тооцохгүйгээр кино театруудад маш өндөр түрэээс (манай хамт олны хувьд) төлөн үзүүлсээн. Ирэнгүүтээ Баянхошууны эмнэлэгт Итгэлийн танхимын ээлжит аянаа үргэлжлүүлж Хүүхдийн кабинет болон хоёр давхрын вестибульд их засвар хийж бүрэн тохижуулж энэ тав дахь өдөр хүлээлгэж өгөхөөр өдөр шөнөгүй ажиллаж байнаа. Сүүлийн дөрөв хоног нуруу татаад явж чадахгүй хэцүү байсан боловч эхэлсэн ажлаа дуусгах гэж "Мишээл", 100 айл, "Хермес", Эмнэлгийн тоног төхөөрөмжийн дэлгүүрүүдээр тахийж махийгаад л  явлаа. Ажил маань олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар урагштай байгаа болохоор өчигдрөөс эхлэн санаа амран эмнэлэгт хэвтсэн боловч олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн уран бүтээлийг маань хулгайлан дэлгэж зүй бус үйлдэл хийж байгаа залуусынхаа үйлдлийг зогсоохоор хамаарагдах байгууллагууд руу очиж уулзахаар гарлаа. 
Өрөвдүүлэх гэсэндээ биш үнэнч шударгаар хөдөлмөрлөж хийж байгаа ажил бүхнээ чанартай хийхийн тулд маш их хүч сэтгэл цаг хөрөнгө гаргаж хичээж ажилладаг болохоор л" хэмээн бичжээ.