04.21

М.Эрдэнэчимэг: Бодол буюу дуусаагүй шүлэг...

Хав харанхуй орчинд бодол минь энэ тэрүүгээр тэнүүчилж
Хар дарсан зүүд мэт өнгөрсөн амьдралаа зүхюу гэтэл
Хаанаас ч юм бэ итгэлийн шувуухай сэтгэлд минь үүрээ засаж
Хэзээ мөдгүй далавчаа дэлгэх бяцхан ангаахайд нь хүслээ шивнэлээ
Гуньж, гутарч бас нулимстай явсан өдрүүдийг САЛХИ хийсгэж
Гарт үл баригдах амьдралын торонд би хүлэгдчихжээ
Хагасхан хаагдсан хөшигний завсраар саран авхай шургалж
Хагас аньсан миний нүдэнд НУЛИМС болоод урсчихлаа
Хацар даган бөмбөрөх сарны дусал бүр нь цааш одож
Ханилаа нь үгүй хүний үрийг баахан санаж бэтгэрчихлээ
Бие минь энд оршивч, санаа минь гүйцэгдэхээсээ хэдийнээ өнгөрч
Бороо нь уйлагнасан намрын тэнгэртэй цуг цааш даялаад явчихав ээ!
Хөл нүцгэн гүйхэд өвсний шүүдрүүд нь өлмийд наалдаж
Хөөрч гүйсэн хүүхэд насанд минь намайг дагуулаад ирэв ээ!
Дөнгөж ургаж байгаа халуун исгэлэн бие
Дөхөөд очиход хайлмаар дэндүү уяхан хайр.../ төгсөөгүй буюу дуусгаагүй шүлэг... Цаашаа нэг ч мөр яваагүй юм даа ... /

УБ хот. 2008 он. М.Эрдэнэчимэг