Жүжигчин О.Дөлгөөн бэлхүүсээрээ турах хүсэлтэй байгаа бүсгүйчүүдтэй цахим хуудсаараа дамжуулан өөрийн туршлагаас хуваалцжээ. Тэрбээр төлөвлөгөөт хагалгаагаар төрсөн тул төрсний дараа бэлхүүсээ нарийсгах нь түүнд хамгийн том бэрхшээл байсан гэнэ. Мөн хурдан таргалчихдаг биеийн онцлогоосоо шалтгаалаад үргэлж жин барих асуудалтай нүүр тулдаг гэнэ.
Тэгвэл жүжигчин бүсгүй орой хүнд хоол идэхгүй, байнгын хөдөлгөөнтэй байхын зэрэгцээ хоолны нарийн дэглэм баримталдаг гэнэ. Түүнчлэн тэрбээр бэлхүүсээ нарийсгах үүднээс бэлтгэл сургуулилтынхаа үеэр болон гадуур гарахдаа байнга корсет зүүдэг аж.