04.22

Төрийн банк 10258 малчинд 38.7 тэрбум төгрөгийн 10%-ийн хүүтэй олгожээ

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 10618 малчин 40 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс Төрийн банк 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн эцсийн байдлаар 10258 малчинд 38.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэй олгожээ.
Жич: Энэхүү мэдээлэл нь тухайн банкнаас Монголбанкинд хүргүүлсэн өдөр тутмын урьдчилсан мэдээлэл бөгөөд Монголбанк банкуудын сарын эцсийн албан ёсны тайлангаар баталгаажуулна.