04.23

Хилэнцийн орд оддын хүчтэй нөлөөгөөр уран бүтээлч чадвар өндөр байна

ХОНЬ - (3/21-4/19)

Өглөө ажлаа эхлүүлэх гэж яарах хэрэггүй. Туйлын хүчтэй хүсэл мөрөөдөл санаанаас тань гарахгүй. Утас, цахим шууданд нэлээд цагаа үрэх байх. Жолооны дамжаанд сууж байгаа хүмүүс шалгалт өгөхдөө анхааралтай бай. Сэтгэл санааны хувьд таагүй байгаа бол амьсгалын дасгал хий. Чимээгүй, жаахан ч гэсэн сууж амарч ав.
ҮХЭР - (4/20-5/20)
Төлөвлөгөө зохиох, нийгмийн харилцаа холбоо тогтооход таатай үе. Энэ өдөр хүнтэй танилцвал харилцаа удаан үргэлжилж, цаашид албан тушаал ахих эсвэл санхүүгийн амжилт олох суурь болно. Томилолт жуулчлалаар явахад боломжийн, азтай байна. Адал явдалтай учирна. Хувийн болон ажил хэрэгтээ амжилт олно.
ИХЭР - (5/21-6/21)
Болж өгвөл өглөө сайтар унтаж амрахыг хичээ. Өөрийгөө их ажлаар дарж, амрах зөв бүү өг. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө орууллалт хийх ажил бүтэлтэй байх бөгөөд банк санхүүтэй холбоотой асуудлаар сайхан мэдээ сонсоно. Хэрвээ та хүүхэд өргөж авч байгаа бол энэ нь танд баяр баясгалан өгөх болно. Аль болох сэтгэл хангалуун байж чадвал хүүхдэд сайн нөлөөтэй.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Од гарагийн хандлага өнөөдөр ажил үйлс бүтээхээд ивээлтэй байна. Ийм учраас ажил дээр чинь дэвшил гарч магад. Хамт ажилагсадтайгаа юм уу дээд удирдлагатайгаа өөрийн санаагаа хуваалц. Таны энергийн нөөц өндөр байгаа тул тасралтгүй оролдлого, ажиллагаа ихтэй даалгаврыг гүйцэтгэхэд тийм ч хэцүү биш байх болно. Орой гэхэд та ядарсан байх тул түүнээс өмнө ихэнхи хүнд даалгавруудаа гүйцэтгэж амж.
АРСЛАН - (7/23-8/22)
Санхүүдээ санаа зовлоо гээд шийдэгдчих асуудал биш. Харин, орлогоо нэмэгдүүлэх гарц олохын тулд зүгээр суух хэрэггүй. Найз тань мөнгө зээлсэн бол ярилцаад үз. Удахгүй буцаагаад өгчихнө гэж найдъя. Таны хүсэл бадамлан асах бөгөөд дотоод сэтгэлээ мэдэхийг хүсвэл тэмдэглэл хөтлөхийг зөвлөж байна. Найзын тань хань ижил танаас гэр бүлийнхээ харилцааны талаар зөвлөгөө авахыг хүсэх байх. Та хэлэх үгээ сайтар бодоорой.  
ОХИН - (8/23-9/22)
Таны хийсэн ямар ч ажил амжилттай байх болно. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх тул энэ таатай үеийг ашиглан бизнес болон ажил төрөлдөө санаачлагатай бай. Гайхалтай санаа гаргаснаар таны цалин нэмэгдэх болно. Та ямар ч ажил төрөл эрхэлдэг бай хамаагүй ажил урагштай бүтэмжтэй байх болно. Хайртай хүнтэйгээ романтик оройн хоол ид.  
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Таны сэтгэлийн шарх ямар ч үндэслэлгүй хоосон гэдгийг олж мэднэ. Хэн нэгэн таны дургүйцлийг хүргэж байгаа бол мартах хэрэгтэй. Хэрэг явдлыг эргэцүүлэн бодоход найз нөхөд, хамтрагч тань тусална. Чин сэтгэлээсээ уучлалт гуйвал танд сайхан байх болно. Бизнес уулзалт олон шинэ санаагаар дуүрэн байна. Хүсэл сонирхол нэр хүндээ хамгаал, харин хэрхэн хамгаалах нь таниас шалтгаална.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Оддын хүчтэй нөлөөгөөр уран бүтээлч чадвар өндөр баина. Таны зрч хүч тамир тэнхээ оргил цэгтээ байх тул ажил үйлс амжилттай, бүтэмжтэй. Хэрвээ та багийн уулзалтанд оролцож, хамтран ажиллавал эерэг үр дүнд хүрч чадна. Хайрын харилцаагаа шинэ шатанд аваачих, тэсрэлттэй нөхцөл байдлыг намжаах боломж олдоно. Өвдсөн найздаа тусалж, санхүүгийн нөхцөл байдалд нь дэмжлэг үзүүл. Заримдаа хамгийн сүулчийн мөчид гаргасан төлөвлөгөө илүү оновчтой, хөгжилтэй, зугаатай байдаг.  
НУМ - (11/22-12/21)
Төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага тулгарч болзошгүй. Өвчин тусах эсвэл санамсаргүй байдлаар гэмтэж бэртэл авах нь хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлэхэд саад болох бололтой. Өнөөдөр найз нөхөдтэйгээ харилцах үедээ болон эрүүл мэнддээ онцгой анхаарал тавихыг од эрхэс анхааруулж байна. Яг одоо өөрийн юу хүсч 6айгааг олж мэдэн сэтгэлээ хөгжөөх ямар нэг зүйл олж хий.
МАТАР - (12/22-1/19)
Чухал ажлуудыг хийхэд онцгой сайн өдөр. Та нарын ихэнх нь сэргэлэн байж өдөр тутмын үүрэгт ажлаа тогтвортой гүйцэтгэхэд анхаар. Маргаанд ялах нь танд чухал бол хэлэлцүүлгээ одоо эхлэ. Таныг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийн найдварыг бэхжүүл. Ажиллах төлөвлөгөөний үр өгөөжийг нягтал. Ингэснээр та өөртөө болон танай багийнханд ашигтай илүү өргөн боломжийг олох болно. Ажил олгогчтой холбоотой тодорхой бус асуудлуудыг эцэслэн шийдэхэд тохиромжтой цаг үе.
БУМБА - (1/20-2/18)
Та өөртөө, бас хувийн амьдралдаа анхаарал хандуул. Олон үйл явдлыг хамтатган зэрэг амжуулах амаргүй, тийм ч хөгжилтэй биш байна. Таны бодол санаа сэргэлэн, бие хурдан шаламгай бөгөөд энергийн түвшин өсөх болно. Зарим нь сонины зар, өөрийн гэрээс бизнесээ эхлүүлэх шинжтэй. Юуны түрүүнд өөрийн стратегид анхаар. Эргэн тойрны хүмүүст сэтгэгдэл төрүүлэхийг хичээ.
ЗАГАС - (2/19-3/20)
Зорилго өндөртэй Загасныхны хувьд өнөөдөр их хүчирхэг энергитэй байх болно. Гадаад худалдаатай холбоотой асуудал, хилийн чанадтай болон гэртээ ойр аль ч бизнесийн үйл ажиллагаанууд ажил хэрэгч загаснуудад ашигтай байна. Өөрийнхөө төлөө ажиллаж байдаг та нар удахгүй өөр өөр олон боломжуудыг нээж, бизнесийн харилцаа болон бизнесийг тань улам өргөжүүлэх гэрээ хэлэлцээр хийх болно.