Их Британи, Умард Ирландын нэгтсэн вант улсын хатан хаанII Елизабета 90 насны ойгоо өчигдөр тэмдэглэлээ. Хатан хааныхаа ойд зориулан Английн Засгийн газраас 10 төрлийн хүндэтгэлийн марк худалдаанд гаргасан байна. Эдгээр марк дээрII Елизабета болон Английн хун тайжуудын цээж хөргийг зурсан аж. Мөн төрсөн өдрөөрөө хатан хаанII Елизабета гуч нартайгаа анх гэрэл зургаа авахуулжээ. Букингемийн хэвлэлийн албанаас II Елизабетагийн төрсөн өдрийн баяр хоёр сар үргэлжлэх тухай мэдээлжээ. - See more at: http://www.unen.mn/content/61737.shtml?alias=world#sthash.4ABwzgtM.dpuf