04.23

Селена Гомес шивээсээ зарна

Америкийн дуучин, жүжигчин бүсгүй Селена Гомес гоолиг биеэ шивээсээр чимэх дуртай. Өдгөө түүний бие долоон шивээсээр гангарч байгаа. 

Харин тун удахгүй түүний шүтэн бишрэгчид шивээсээр нь биеэ чимэх боломжтой болж байна. Тэрбээр өөрийнхөө наадаг шивээснүүдийг худалдаанд гаргахаар болжээ. 

“Тун удахгүй миний шивээснүүд худалдаанд гарна. Шивээс болгон минь надад нандин билээ” гэж блогтоо бичжээ.

www.wikimon.mn