ХОНЬ - (3/21-4/19)
Хамтрагчтайгаа асуудалтай бол өнөөдөр байдлыг өөрчлөхийг оролд. Хэдэн мянган үгээс хүчтэй бяцхан бэлэг бэлд. Шинэ санаа, эх сурвалжийг судалж мэдэх чадварын ачаар ажил дээрээ амжилт гаргаж, шинэ үйлчлүүлэгчтэй холбоо тогтооно. Шинэ чиглэлээр суралцах, боловсролын зэргээ нэмэгдүүлэх талаар бодож үзэх бололтой. Давхар ажил олох магадлалтай.
ҮХЭР - (4/20-5/20)
Аливаад эерэг дадал зуршлаа ашигла. Гэсэн ч маш олон төрлийн асуудлууд холилдон хаанаас нь эхэлж хийхээ мэдэхгүйд хүрнэ. Хожим үүсч болох эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд итгэж болохооргүй хүнд юу ч битгий ярь. Гэр бүлийн хувьд хүүхдүүдийн хэрэгцээтэй холбоотой зарлага гарна. Мөн ажил хэргийн түншүүд тань хуурч мэхлэхээр оролдож болзошгүйг анхаар.
ИХЭР - (5/21-6/21)
Хайр дурлалын харилцаа цэцэглэж, ганц бие ихрүүд онцгой нэгнээс урилга хүлээн авах болно. Хүн бүр таныг ширтэж аз жаргалтай байдал мэдрэгдэнэ. Энэ боломжийг ашиглан ажилдаа ур чадвар харуулж, хүсч буй байр сууриндаа хүрэхийг хичээ. Дэлгүүрээр хэсч, хамгийн сүүлийн үеийн засалтаар үсээ засуулбал өөртөө итгэх итгэлийг тань улам нэмэгдүүлнэ. Эртнээс хүсч ирсэн зүйлээ хий.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Чимээгүй, нам гүм байдалд ажиллах хүсэл өнөөдөр таныг ажил дээрээ очихоос гэртээ ажлаа хийхэд хүргэнэ. Энэ нь зөв сонголт байж болох юм. Үйлчлүүлэгч, хэрэглэгч ба бизнесийн хамтрагч нартай асуудал үүсч толгойн өвчин болох бололтой. Өөрийн гэсэн орчиндоо үлдэх нь танд одоогийн нөхцөл байдал дээр үндэслэн хэтийн төлөвөө тодорхойлох, хөгжүүлэхэд хамгийн зөв сонголт байх болно.
АРСЛАН - (7/23-8/22)
Ах эгчээсээ тусламж авахдаа бардам зангаа гээ. Танд хамгийн хэрэгтэй үед туслах болно. Бизнес уулзалтын үеэр та бусдад хэн гэдгээ батлан харуулж чадна. Компанийг төлөөлөх ажлаас өөрийгөө чөлөөлөх хэрэггүй. Шинэ хүмүүстэй танилцаж чадвал бизнесийнхээ үр ашгийг нэмэгдүүлнэ. Өөртөө итгэлтэйгээр бүгдийг хий. Шинэ хэрэглэгчдээр дамжуулан ихээхэн хөрөнгө оруулалт авна. Зар сурталчилгааны ажилд зардал гаргахаас бүү татгалзаарай.
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр нэлээд сонирхолтой асуудлууд үүсэх болно. Учир битүүлэг явдлууд тохиолдоно. Энэ нь нэлээд төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэх бөгөөд ойр дотны хүмүүстэйгээ харилцах харилцааны зөрчилтэй байх магадлалтай. Ямар нэг зөвлөгөө тушаал заавар хэлэхээсээ өмнө сайтар бодож үзэхийг зөвлөж байна. Яаруу сандруу хэлсэн үг таныг эргээд харамсахад хүргэх магадлалтай. Аливаад хэт шүүмжлэмтгий өөнтөгч хандахгүй байхыг хичээ.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Улс төр, гүн ухаан, боловсрол, эрх мэдлийн сэдвээр хэлэлцүүлэг болох байх. Таны ажлын газрын эргэн тойронд цуурхал тарна. Та эрч хүчээ хадгалах хэрэгтэй, ажил дээр аз туршсан үйл явдал болно. Энэ өдөр онцгой өдөр. Хүчээ сэлбэх амралт хойшлогдоно. Жинлүүрийн ордныхон албан тушаалын онцгой санал хүлээн авна.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Оддын нөлөөгөөр далд нуугдаж байсан таны түрэмгий, догшин байдал илэрч, сэтгэлийн дарамт нэмэгдэх шинжтэй. Өнөөдөр Буд гараг таны удирдагч Дэлхийн ван гарагтай зөрчилдөнө. Тиймээс Хилэнцүүд ойворгон зан, түргэн уураа хязгаарла. Маргаантай хэлэлцүүлгийн учрыг ол, ялангуяа шашин шүтлэг, гүн ухаан зэрэг итгэл үнэмшлийн зүйлст анхаар. Замын осолд өртөж мэдэх тул жолоо барих хүмүүс өнөөдөр осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав хэмээн сануулмаар байна.
НУМ - (11/22-12/21)
Өнөөдөр та бусдын нөлөө эсвэл сэтгэл хөдлөлдөө бүрэн автах төлөвтэй. Үүнийг ажил дээрээ ч мэдрэх болно. Дотны хүнтэйгээ ам мурийж магадгүй байна. Гэхдээ та нөхцөл байдлыг маш түргэн ухамсарлан, дүгнэж, буулт хийхийг хичээх нь зүйтэй. Найз нөхөд болон өрсөлдөгчийн тань хийж буй үйлдэл таныг гайхшруулах бөгөөд хэрвээ танд таагүй байгаа бол аль болох сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хичээгээрэй.
МАТАР - (12/22-1/19)
Бусадтай харилцахад бага зэрэг хэцүү байна. Хэт их хэлэлцэж ярилцах нь таны сонирхлыг татна. Гэхдээ зарим хүмүүс үгийн хүчийг ашиглан мэх хэрэглэж байгааг та анзаарах хэрэгтэй. Зарим үед гэнэт гарч ирж буй өөрчлөлтүүдийн улмаас цаашид юу хийх талаар бодоход төвөгтэй байх болно. Энэ нь тийм ч их төвөгтэй асуудлыг үүсгэхгүй. Учир ийм тул яг одоо та өөрийн чадварыг ашиглан ирээдүйгээ харж зөв шийдвэрийг гарга.
БУМБА - (1/20-2/18)
Нөхцөл байдал ид шидийн юм шиг учир нь олдож, санаа зовох зүйлгүй болно. Далайн чанад руу аялахаар болж ч магадгүй. Өнгөрсөн туршлагаа сана, хэрэг болох зүйлээ авч багла. Хумхууд авьяас, ур чадвараа мэргэжил болгон хувиргаж чадна. Ингэснээр одоогийн ажлын зэрэгцээ нэмэлт орлоготой болох байх. Гадаадын соёл, бодлого, шинжлэх ухааныг сонирхож эхэлнэ. Хайр дурлалын шинэ харилцаа үүсэх байх.
ЗАГАС - (2/19-3/20)
Өнөөдөр Загаснуудад тийм ч хүнд биш өдөр. Ер нь их тайван мундаг байхыг хичээ. Гэхдээ өөрийн тань шударга талыг ойлгодог, хүсэлдээ хүрэхийн тулд асуудлаас хол байдгийг тань ойлгодог хайртай хүнийхээ өмнө хичээх хэрэггүй. Та амьдралыг гадарлаж эхлэж байна даа гэж бодох үед тань төсөөлж ч байгаагүй өөрчлөлт гарах болно. Дараа нь ямар үйл хөдлөл хийх вэ гэж бүр гайхах болно. Үрэлгэн найзууд тань таны тэвчээрийг сорих байх.