04.25

Д.Дагвадорж “Алтан од” одонгоор шагнуулав

Зуны Олимпийн ХХХI наадмын сонгомол, чөлөөт бөхийн барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance”, “Эхний сүүлийн боломж” тэмцээн Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд болж өнгөрсөн. Энэ үеэр тус тэмцээнийг амжилттай зохиож чөлөөт бөхийн спортыг эх орондоо хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос МЧБХ-г “Тусгай шагнал”-аар, холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржийг ДБНХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасныг тус холбооны ерөнхийлөгч Н.Лалович гардуулж баяр хүргэсэн юм. Улмаар бөхийн спортыг дэлхий даяар хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа их хувь нэмрийг нь үнэлж ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лаловичийг МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор шагнасныг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Ц.Дамдин гардуулав.