Өчигдрийн НӨАТ-ын урамшууллын сугалаанд 20 сая төгрөг хожсон нэг азтан, 4 сая төгрөг тохирсон 10 баримт тодорлоо. Тохиролд дөрөвдүгээр сарын 1-15-ны хоорондох бүх баримт хамаарагдах юм.
Өчигдрийн тохирлоор 67808111 дугаар тодорсон бөгөөд
111 дугаараар төгссөн 7695 баримт 20 мянган төгрөг
8111 дугаараар төгссөн 765 баримт 100 мянган төгрөг
08111 дугаараар төгссөн 80 баримт 500 мянган төгрөг
808111 дугаараар төгссөн 10 баримт 4 сая төгрөг
7808111 дугаараар төгссөн 1 баримт 20 сая төгрөг тохирлоо.
Харин супер сугалаанд 58152005 дугаар гарсан ч азтан тодроогүй тул тавдугаар сарын 8-ны өдөр болох тохирлын шагналын сан 50 сая төгрөгөөр нэмэгдэж 150 сая төгрөг болж байгаа ажээ.