"Бүү март" эссе бичлэгийн уралдаан зарлагдсан байна.
Удирдамж
Зорилго : Монголын Ирээдүй хойч болсон залуустаа Эх түүхээ судлан сонирхох түгээн дэлгэрүүлэх , эх оронч үзлийг зөв зохистойгоор бий болгох зорилготой.
Тэмцээний хамрах хүрээ : 13-с дээш насныхан.
Удирдамж : Монголын түүхэнд 1900 оноос хойш болсон түүхэн томоохон үйл явдал эсвэл энэхүү хугацаанд амьдарч байсан түүхэн хүнийг гол дүрээрээ сонгон түүхийн үндэслэлтэй үнэн бодит мэдээллийг оруулан өөрийн үзэл бодол, судалгааг оруулж 700-800 үгэнд багтаан эссе бичих.
Хугацаа : 2016 оны дөрөвдүгээр сарын 25-наас 2016 оны тавдугаар сарын 2-н хүртэл эссег хүлээн авна.
Шалгаруулалт : Эссег "Бүү Март" хуудсаар мессежээр хүлээн авах ба 5 сарын 1 наас эхлэн пэйж хуудасдаа ирсэн эссег байрлуулах ба 2016 оны тавдугаар сарын 6-ны өдөр ялагчийг шалгаруулна. Шалгаруулахдаа түүхч, зохиолч, хэл шинжээчдээс бүрдсэн баг оноо өгөх ба мөн фэйсбүүк коммент лайк шэйр авсан байдлаар хувьчлан гаргана.
Шагналын сан : Сурагч ангилал буюу 13-18 насны ангилал тэргүүн байр 150,000 төгрөг дурсамж
Насанд хүрэгчид 19-с дээш насны ангилал тэргүүн байр 150,000 төгрөг дурсамж
Та бүхэн бичсэн эссегээ холбоо барих утас болон регистрийн дугаартайгаа "Бүү Март" хуудас руу илгээгээрэй.