“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр энэ үеэр тус нэвтрүүлгийн санаачлагчийн хувьд нэвтрүүлгийг түр зогсоосон тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Тодруулбал, энэхүү нэвтрүүлэг өнгөрсөн таван жилийн хугцаанд нийтдээ 50 дугаарыг үзэгчдэд хүргэсэн бөгөөд цаашид үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор ийнхүү шинэ дугаар хийхгүй аж.
Өөрөөр хэлбэл, "Hero Entertainment" студийн захирал, найруулагч Б.Баатар бичлэгүүдийг маш том бүлэглэл хулгайлсан гэж албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл цагдаагийн байгууллагаас эл хэргийг шалгаж, "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн бичлэг алдагдахад гадны том бүлэглэл ороогүй гэсэн мэдэгдэл гаргасан билээ.
Тиймээс энэхүү ойлгомжгүй байдлыг цэгцэртэл П.Анужин ийнхүү нэвтрүүлгийг үргэлжлүүлэхгүй байхаар шийджээ.
Тэрбээр энэ тухай “Хуучин хийсэн нэвтрүүлгүүд телевизүүдээр цацагдах байх. Харин шинээр хийгдэх "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг бол Монгол Улсын оюуны өмчийн хуулиар зохицуулагдана. Би бол хууль ёсны өмчлөгч нь” гэжээ.