04.27

О.Гүндэгмаа: Хүүе ээ, чи ингээд зодог тайлчихаж байгаа юм уу гэж утасдсан

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар спортын сайхан хосуудын нэг. Байнгын бэлтгэл сургуулилтаас болоод тэр бүр хамт байж чаддаггүй хосууд утсаар л хамаг ажлаа амжуулдаг гэнэ лээ. Ямартаа л Х.Цагаанбаатар гавьяатыг зодог тайлсан тухайд О.Гүндэгмаа гавьяат "Зодог тайлахад нь нэг их цочирдоогүй л дээ. Урьд нь бид хоёр спортоо орхихоороо хосёулаа юу хийх вэ гэж ярилцдаг байсан. Гэвч яг зодог тайлахаар шийдсэн тухай нь би олон нийтийн хэрэгслээс мэдээд "Хүүе ээ, чи чинь ингээд зодог тайлчихаж байгаа юм уу" гэж утасдсан. Тэр үед манайхан цугларалтад гараад бид хол байж таарсан" хэмээн ярьжээ.