04.27

Үндэсний үйлдвэрлэл нэрээр үнэтэй чанаргүй автобус шахах вий дээ

Хотын дарга Э.Бат-Үүл "Мkнголдоо үйлдвэрлэсэн экобус 2500 ширхгийг авахаар боллоо" үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Хэдийгээр үндэсний үйлдвэрлээ дэмжих нь сайн ч үүнийгээ дагаад асуудал байх вий гэх болгоомжлол ч олон нийтийн дунд байна. Учир нь нийслэл реалбус хэмээн бөөн сүр бадраасан ч өнөөдөр түүн шиг нь хэрэггүй зүйлгүй болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл цахим хуудаснаа нэгэн хэрэглэгч "Худлаа шүү. Чанаргүй юм аймар өндөр үнээр шахах вий дээ. Энэ экобусын нөхөр төсвөөс хэдэн тэрбум аваад хэдэн тролейбус Монголдоо хийлээ гээд байсан чинь нэгнийх нь өртөг 2 тэрбум болж байсан гээд байсан. Хайран мөнгө. гаднаас 30.0$-аар аваад үлдсэнээр нь өөр хэрэнтэй чаддаг юмаа хийх байсан бол" хэмээн бичжээ. Ямартай ч үндэсний үйлдвэрлэгч чанаргүй, үнэтэй автобус л битгий шахаасай даа.Эрх биш хотын дарга үүнийгээ тооцсон байлгүй дээ.