04.27

Нээлттэй форум зохион байгуулна

Нийтийн эрхийг хамгаалах холбооноос Гэр хорооллын дахин төлөвлөлт, Авто худалдааны захуудыг албадан нүүлгэх, НӨАТ-ын асуудлаар нээлттэй форум зохион байгуулах гэж байна.Форум өнөөдөр 10:00 цагаас Худалдаа аж үйлдвэрийн танхимын А зааланд эхэлнэ. Тус фФорумд УИХ-ын 76 гишүүн, НИТХ-ын 45 төлөөлөгч, Гэр хорооллын хөгжлийн газар, Барилгачдын холбоо, барилгын компаниуд иргэд, жижиг дунд бизнес эрхлэгч, Эмнести Интенэшнл зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох аж. Форумын зорилго нь хохирсон иргэдийг төрийн байгууллагуудтай холбож, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахад оршиж байгаа юм байна.