04.27

Хавдрын эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Хавдарын эмч нар маргааш үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ.

Тодруулбал ирэх тавдугаар сард тохиох олон улсын сувилагч нарын өдрийг угтаж “Хавдар судлалын үндэсний төв”-ийн эмч нар маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ.

Уг арга хэмжээ өдрийн 13:00 цагт эхлэх ба иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, зөвлөгөө өгөх аж. Дашрамд өгүүлэхэд өнгөрсөн жил тус төвөөс Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж иргэдийг үнэгүй үзлэгт хамруулж байсан билээ.