ШӨХТГ-аас сонгуулийн жилтэй холбогдуулан хэвлэлийн хурал зарлалаа. Хурлаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа талаар болон хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ямар хариуцлага тооцож ажиллах талаар мэдээлнэ. Мөн банкуудын 8 хувийн зээлтэй холбоотой болон сүүлд хийгдсэн хяналт шалгалтуудын талаар мэдээлэл өгнө. Хурал өнөөдөр 11.00 цагаас ШӨХТГ-ын байранд болно.