04.30

Нумын ордныхонд шинэ ирээдүйг нээж өгөх тааламжтай өдөр

ХОНЬ - (3/21-4/19)

Боломжтой бол амралтаа ав. Уйтгарласан, хэт эмзэг өдөр. Сонирхолтой ном үнших юмуу хэдэн сайн кино түрээсэлж аваад өдрийг өнгөрөө. Эсвэл цаас үзэг авч, санаанд орсон зүйлээ шүлгээр, зургаар илэрхийлж болно. Хүүхэд насны дурсамж сэргэж, цаашдын уран бүтээлд хэрэгтэй санаа орж ирвэл гайхах хэрэггүй. Зарим нь гэрийн тэжээвэр амьтантай болохыг хүсэх байх.
ҮХЭР - (4/20-5/20)
Амар ч сэтгэл санаагаа тайван байлгах өдөр. Хайр дурлал харилцан ойлголцолд тааламжтай. Өнөөдөр та материаллаг байдлынхаа үндэс суурийг тавьж чадна. Оройдоо хайртдаа сэтгэл дундуур байх боловч удалгүй биенээ ойлгож ярилцана. Энэ өдөр жолооны ард анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Хуучны найз нөхөд, танилуудтайгаа уулзах, дотно харьцаагаа сэргээх хүсэл төрнө.
ИХЭР - (5/21-6/21)
Урт хугацаанд хийхээр шийдсэн зарим ажил тань танай гэр бүлийнхэнд таалагдахгүй байх болно. Юу хүсдэгээ сайтар бодож, ямар асуудалд итгэлтэй бус байгаагаа олж мэд. Та магадгүй удаан хугацааны турш бусдын хүсэлд тааруулж амьдарсан учраас өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзлэлээ юу болохыг одоо хүртэл мэдэхгүй яваа байж мэдэх юм. Одоо л танд юу хамгийн чухал вэ гэдгийг олж мэдэхэд хамгийн таатай үе. Хэрвээ таны тайван байдал алдагдаж буй мэт санагдвал хайр дурлалын харилцаандаа анхаарал хандуул.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Энэ өглөө санхүүгийн байдал анхаарал татна. Дансныхаа тооцоог хийх, төлбөрөө төлөх, зээлдүүлсэн мөнгөө цуглуулах зэрэгтээ шамдах нь удахгүй эхлэх ажлын шинэ долоо хоногийн хамгийн сайн эхлэл болно. Ихэнхи мэлхийн ордынхон тооцоотой хүмүүс байдаг. Хаанаас ямар мөнгө орж ирэхийг тооцолгүйгээр мөнгөө үрэх нь тун ховор. Яг одоогоор таны санхүүгийн байдлаа ямар байгааг мэдэж байх нь амин чухал. Сэтгэл хөдөлгөм тохиолдол, хуучин найз нартайгаа уулзах нь баяр баясгаланг авчирна. Амрагтаа өнөө шөнийг хайрын онцгой шөнө болгохыг хичээ.
АРСЛАН - (7/23-8/22)
Cap өнөөдөр таны хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнийг онцолжээ.Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөө өөрт ашигтайгаар эргүүлж чадах болно. Эргэн тойрны тань хүмүүс өөрт чинь нөлөөлдөг гэдгийг анзаараагүй л яваа бололтой. Санхүүгийн талаар олон бодол орж ирнэ. Эхлээд ямар асуудлаа шийдэх эсэхээ нухацтай эргэцүүл. Хэн нэгний уур бухимдлыг төрүүлэлгүй гаргасан алдаагаа засахыг зөвлөж байна.
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр өөрийнхөө мэдрэмжиндээ найдахыг од эрхэс зөвлөж байна. Танд урам зориг өгдөг зүйлээ хийснээр таны хүсэл мөрөөдөл биелэхэд тун ойрхон болох байна. Олон нийтийн харилцаанд бага зэрэг асуудал гарах бололтой. Өнөөдөр аль болох сайхан хувцаслаж бусдад тааламжтай сэтгэгдэл төрүүлэхийг хичээ. Хууль эрх зүйн асуудлууд нааштайгаар шийдэгдэх болно. Шалгалт шүүлгээ өгсөн оюутнууд сэтгэл хангалуун байх нь. Хайртай хүнтэйгээ үдшийг онцгой өнгөрүүлэхийн тулд завгүй байх бололтой.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Зөн зовин тань жолоодлогогүй болсоноос, санаа сэтгэл тань гайхмаар зүйлтэй учирна. Та шинийг санаачилвал хуучин асуудлын хариу гарна. Ажил хайж буй Жинлүүрийн ордныхонд дотны нөхөр нь туслана. Өнөөдөр ярилцлаганд ороход таатай. Орчин тойрны таагүй явдал, ажил хэрэгийг тань хойшлуулахаас зайлсхий. Эрүүл мэнддээ анхаарч мэргэжлийн эмчид ханд. Эмээх хэрэггүй, дөнгөж үүсч байхад нь тогтоон барина.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Удаан ашиглаагүй, хэрэглэхээ больсон зүйлсээ хая эсвэл хуучирсан зүйлсээ шинэчил. Өөрийгөө урлагаар илэрхийлэхэд суралц, хөгжим тоглох, зохиох, зураг зурах, уран баримал барих, уран бичлэгээр бичих, бүжиглэх зэргийг оролдоод үз. Таны уран бүтээлч чадвар найз эсвэл сэтгэлд дотно, ойр амьдардаг хэн нэгнээс болж улам нэмэгдэнэ. Дуусгаагүй бизнесээ ганцаараа ч бай, хамтрагчтай ч бай хөтөл. Шүтэн бишрэгч тань өнөөдөр сэтгэлээ ил тодоор илчлэх байх.
НУМ - (11/22-12/21)
Таны өмнө шинэ ирээдүйг нээж өгөх тааламжтай өдөр. Ажлаа төлөвлөх болон шинээр төлөвлөгөө зохиоход нөхдийн тусламжийг авахаас бүү татгалз. Нөлөө бүхий хүн эсвэл ивээн тэтгэгчийн тусламжтайгаар шинэ ажилд орох, мөнгө олон үндсэн эх үүсвэрээ өөрчлөхөд хүргэж мэднэ. Өнөөдөр оюун ухааны хүчирхэг байдал тань танд толгойгоо ажиллуулах гайхалтай боломж өгнө.
МАТАР - (12/22-1/19)
Шинэ долоо хоногийн ажил эхлэхэд матрынхныг аз хүлээж байх болно. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд өгөөжтэй өдөр болно. Бизнесийн хэлэлцээрээ дуусган эд хөрөнгө шилжүүлж мөнгөө авна. Томоохон худалдан авалт хийхээр мөнгөө гаргахаасаа өмнө сонголтоо хар. Архи дарс хэтрүүлэн хэрэглэх дур хүсэл нь таны эрүүл мэндийг аюулд учруулна. Чин сэтгэлийн ханиа хайж байгаа та нарыг хайр дурлал хүлээж байна.  
БУМБА - (1/20-2/18)
Бусдыг байлдан дагуулах чадвар сайжирч, олны анхаарлыг өөртөө хандуулна. Саад тотгорыг даван туулснаар өөрийн багт хэрэггэй төсөл авч чадна. Хэрэв та хэн нэгэнтэй найзлах бол нээлттэй, шударга харилц. Хуулийн нөхцөл байдал бодсоноор өрнөх боловч хүний нэр хүндэд бүү халд. Ямар нэгэн үйл ажиллагааг эхлүүлэхдээ үргэлж хуулийн зөвлөгөө авч байгаарай.
ЗАГАС - (2/19-3/20)
Гэрийн ажилдаа анхаарах анхаарал, ажлын үүрэг хариуцлага, хайртай хүний тань сайн сайхан байдал танд сэтгэлийн баяр хөөрийг авч ирнэ. Ажлын тань чухал төсөл төлөвлөгөөнүүд удирдлагатайгаа сайн харилцаатай байхыг шаардана. Таны хайрын асуудал сайжрах болно. Ганц бие Загаснуудын хувьд шинэ хайр дурлал эхэлнэ. Оройг аз жаргалтай, тав тухтай байхаар төлөвлө. Өнөөдөр амьдралын сайн сайхныг хэтрүүлэхээсээ болгоомжил. Өдөр тутмын хоолондоо тэжээллэгийг чанартайг чухалчил.