Жүжигчин Хүрэлээгийн охин Х.Намуун нягтлангийн мэргэжил эзэмшсэн ч загвар өмсөх, жүжиглэх гээд тал талын авъяастай нэгэн.Тэгвэл тэрбээр бас нэгэн авъяасаа олонд дэлгэн харуулжээ. Тодруулбал, тэрбээр шинэ уруулын будаг зохиосон бөгөөд тун удахгүй худалдаанд гаргах гэж буй аж.Тэрбээр "Миний маш удаан бодож боловсруулж бүх зүрх сэтгэлээ шингээн бүтээсэн "Wolarsen" матт уруулын будаг маань ийнхүү бэлэн болжээ. Өөрийнхөө хэмжээнд л бас хөөрхөөн маш олон бүтэлгүйтэж, шаналан байж хийсэн болохоор ингээд бэлэн болчихсон байхыг нь хараад маш их баярлаж байна. Зиа тэгээд тун удахгүй худалдаанд гаргах болно оо хонгорууд минь" хэмээн цахим хуудаснаа бичжээ.