Жүжигчин Т.Энэрэл мэргэжил нэгт О.Итгэлтэй ханилж анхны үрээ өлгийдсэн билээ. Түүний нөхөр О.Итгэл “Хоймор өнжих нар” телевизийн олон ангит киноны дүрээрээ олны танил болсон нэгэн. Т.Энэрэл анхны үрээ өлгийдөөд удаагүй байгаа ч урлагтаа эргэж иржээ. Тэрбээр дэлгэцийн бүтээлд шинэхэн дүрээ бүтээж байгаа бөгөөд нүдээ цохиулж, хөхрүүлснийг харахад тоглож буй дүр нь хүндхэн бололтой шүү.