05.02

Уитни Хьюстоны тухай кино хийнэ

“Оскар”-ын шагналт найруулагч Кэвин Макдональд дуучин Уитни Хьюстоны амьдралыг өгүүлсэн кино бүтээхээр шийджээ. Тэрбээр домогт дуучин агсан эмэгтэйн амьдралыг яг байсан чигээр нь харуулахыг зорьж байгаа аж. Энэ кинонд Хьюстоны ололт амжилт, бас уналтуудыг өгүүлнэ. 
Гэхдээ Кэвин амьдралынх нь хар бараан талуудыг онцлохгүй гэдгээ мэдэгджээ. Дуучны өв залгамжлагчид энэ киног бүтээх зөвшөөрлийг өгсөн бөгөөд Хьюстоны хар тамхинд донтсон явдал, бас бус зүйлүүдийн талаар ер дурдахгүй гэнэ.