Британийн “Vogue” сэтгүүл 100 жилийн ойгоо тохиолдуулан ханхүү Уилъямын гэргий, гүнгийн ахайтан Кейт Миддлтон чимжээ. “Vogue” сэтгүүлээс Лондон хотноо гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээсэн бөгөөд 100 жилийн хугацаанд хатан хааны гэр бүлийн хоёр гишүүн тус сэтгүүлийг чимсэн байна. 1981 оны зул сарын дугаарыг Диана гүнж чимсэн бөгөөд уг сэтгүүл тэр оныхоо хамгийн эрэлттэй сэтгүүлээр тооцогдож байсан аж.