05.04

Кэйт Бланшет НҮБ-ын элч болов

НҮБ дахь алдартнуудын тоонд бас нэгэн од нэмэгдэв. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан сайн дурын элчээр Австралийн жүжигчин Кэйт Бланшет сонгогдов. 

Кэйт Бланшет хэвлэлийнхний өмнө мэдээлэл хийхдээ НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох нь түүний амьдралд чухал үйл явдал болж байгаа бөгөөд тэрбээр дүрвэгсдийн амьдралын түвшинг дээшлүүлэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ гэж мэдэгджээ. 

Эдүгээ Бланшетээс гадна НҮБ-ын элч төлөөлөгчөөр янз бүрийн салбарт Анжелина Жоли, Орландо Блум, Селена Гомес, Кристина Агилера гэх мэтчилэн олон одод ажиллаж байгаа билээ. 

Эх сурвалж www.wikimon.mn