"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хамтлагаасаа гарах талаараа мэдэгдсэн. Тодруулбал, тэрбээр хамтлагийнхан нь гадаадад аялан тоглолт хийгээд ирэхдээ охинд гань атга чихэр ч авч ирээгүйд гомдохдоо ийн мэдэгдсэн гэдэг. Тэгвэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эрчүүд бид бүсгүйчүүд шиг өөр хоорондоо туниад байдаггүй. Гэхдээ яах вэ шар хөдөлсөн нь үнэн. Би хамтлагтаа биш, АНУ-ын ЭСЯ-нд дургүй хүрсэн. Би цагдаа сэргийлэхийн “албанд” очиж, хэрэг түвэгт орооцолдож байсан. Эр алдаж, эрэг нурдаг хорвоо. Ийм зүйлд хутгалдаж байсан болохоор визийг маань гаргаагүй юм билээ. Орчлонгоос олж авсан хамгийн үнэтэй зүйл найз нөхөд, нөхөрлөл юм.20 жил хамтдаа байсан бидний нөхөрлөл ингээд дууссан. Миний хоёр найз хол газрыг зорьж, олон түмэнтэй уулзаж, тоглолтоос тоглолтын хооронд явсаар маш их ядарч ирсэн байх. Би ойлгож байгаа. Ард нь үлдэхдээ захыг нь мушгиж суусан. Хэрэв тэр хоёр миний оронд байсан бол би хүн чанартай байж, дэндүү хүндэтгэлтэй хандах байсан. Хамтлагаа муулахгүй ээ. Миний хоёр найз ядарсан байх л даа. Гэхдээ л" хэмээн өнөөг хэр нь хамтлагийн гишүүддээ гомдож яваагаа цухуйлгасан байна лээ.