МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчийн халааг үргэжлүүлж буй Д.Одзаяа үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр орой бүр уулздаг. Тэрбээр цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг. Саяхан тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Хөөх 8 жилийн өмнөх зургаа оллоо. 2 дугаар курсд ордог жилдээ Улсын үсчин гоо засалчдын тэмцээнд Хуримын үсний төрлөөр Vidal салоны үсчин, найз Цацаагийнхаа модел болж оролцож байсан юм. Олуулаа ороод зөндөө шагнал авсан бас шилдэг модель болж байж билээ. Нэг ч хими, будаг хүргэж байгаагүй үс байсан учраас нэг цайруулаад л гоё blonde болсон, бас ногоон нь ч гэсэн ийм гоё тод орсон. Одоо ажил мэргэжлээс шалтгаалаад өнгийн үстэй байж болохгүй, тэрнээс би blonde юм уу Rihanna улаан үстэй байсан байх байсан байхаа ккк. Уг нь энэ үстэйгээ ядахнаа 7 хоносон бол гэж бодогддог юм. Даанч ээж маань загнаад, маргааш нь л шууд буцаад хар бор болгож билээ” хэмээжээ