05.06

Шакира хүүхэлдэй худалдаанд гаргав

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх хөрөнгө мөнгийг Шакира тун өвөрмөц аргаар олж цуглуулахаар шийджээ. Колумбын дуучин бүсгүйн Испанийн нэгэн буяны сантай хамтран хүүхэлдэйнүүд худалдаанд гаргасан байна. Тэрхүү хүүхэлдэйнүүдийг зарсан орлогыг хүүхдийн хорт хавдартай тэмцэх үйлсэд зарцуулах аж. Тэрхүү хүүхэлдэйн бусад тоглоомноос ялгагдах онцлог гэвэл тэрээр ямар ч үсгүй гэнэ. Үснийх нь оронд хүүхэлдэйн толгойг үнсэлтийн мөр бүхий дардастай үсний алчуур чимэглэжээ.