Унтаа байдалд ороод байсан нийтийн дууны салбарыг сэрээж гарч ирсэн МУГЖ Т.Баясгалан өөрийн царай зүс, хоолойн цар хүрээгээрээ олны зүрх сэтгэлд томоохон орон зайг эзэлж байсан цаг саяханых.
Арлын оронд “мэхний их дэлгүүр” хэмээн овоглогдож, зодог тайлсанаасаа хойш Ардчилсан намд дагаар орж улс төрч болсон Кёкүшюүзан Д.Батбаяртай гэрлэж бяцхан үрсийн эх болсоноос хойш тэрээр урлагийн амьдралаас хэсэг хугацаанд зайгаа барьсан гэхэд болно.
Харин гавьяатыг уран бүтээлээсээ чөлөөтэй байх хойгуур дуучны гадаад төрх болоод хоолойн темперийг эрхгүй дууриасан нэгэн бүсгүй гарч ирэхэд гайхах хүн олон байсан. Сурагч ахуй насандаа Т.Баясгалангийн дууг дуулах дуртай байсан гэдгээ ч нуудаггүй тэрбээр олонд танигдах алхмаа ийн сонгосон биз ээ.

Нийтийн дууны ертөнцөд “Санаандгүй учирсан дурлал” хэмээх дуугаараа орж ирсэн залуу дуучин Э.Чулуунчимэг өдгөө хоолойн өнгө аяс, авьяас чадвараараа хэдийнэ олонд танигдсан уран бүтээлч.
Харамсалтай нь дуучин Т.Баясгалангийн дуунуудыг нь төдийгүй арга манерийг нь хүртэл өвчсөн юм шиг дуурайн байж олны танил болсон Э.Чулуунчимэг өнөөдрийн хүрсэн өндөрлөгтөө сэтгэл ханадаггүй бололтой.
СТА хэмээх эрхэм хүндтэй шагналыг гэр бүлийн хүн дуучин Б.Болдтой хамт нэг өдөр хүртсэнийхээ “хүндэтгэлийн” гэж нэрлэсэн “Хос орчлон” тоглолтоо хийх гэж байгаа тухай сурталчилгаа хэдийнэ хэвлэлүүдээр цацагдах болсон.

Цагтаа уран бүтээлийг нь зөвшөөрөлгүй дуулж, олонд танигдчихаад өдгөө ханаж цадалгүй МУГЖ Т.Баясгалангийн “Дандаа ийм байгаасай”, “Хос хун”, “Хожуу бодлын салхи” гэх мэт хит дуунуудыг нь эзэмшин удахгүй болох тоглолтондоо дуулахаар зэхэж байгаа юм билээ.

МУГЖ Т.Баясгалангийн дуулж амьдруулсан бүхэл бүтэн 10 дууг дууриаж дуулсан гэхээр Э.Чулуунчимэгийг дуучин гэх үү, хулгайч гэх үү???
Ингэж загнах нь эрээ цээргүй явдал биш гэж үү!!!

Эх сурвалж: Top.mn