05.09

О.Дөлгөөн: Хорвоо дээр хаана ч байхгүй, ганцхан надад зориулагдсан даашинз

“Гэгээн Муза” 13 дахь удаагийн наадам болж өнгөрлөө. Тус наадмын Гранприг “Ромео Жульетта" жүжиг хүртсэн. Тус жүжгийн гол дүрүүд болох жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар театрын босгыг алхаад удаагүй ч ийнхүү хамгийн анхны нэр дэвшсэн бүтээлдээ “Гэгээн Муза”-ийн эзнээр тодорсонюм. Тэгвэл “Орчин цагийн Жульетта” хэмээн алдаршаад буй жүжигчин О.Дөлгөөн өөрийн нэр дэвшиж буй дүрдээ тохируулан ариун цагаан өнгөтэй,ханцуй нь сахиусан тэнгэрийн далавч мэт харагдах мөртлөө мөн залуу эмэгтэйн бие галбирыг тодотгох энгэр задгай, бэлхүүсээрээ бариу даашинзаар гоёсон билээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Гайхалтай өдөр бол өнгөрсөн. Энэ өдөр намайг өөртөө итгэлтэй харагдуулж чадсан Урлах эрдэмийн багш, дизайнер Энхжаргал эгчдээ маш их баярлалаа гэж бичмээр байна. Хорвоо дээр хаана ч байхгүй, ганцхан надад зориулагдсан даашинз гээд бодохоор ямар гоё байсан гээч” хэмээн бичжээ.