"Хагас филмс"-ийн ээлжит уран бүтээл "Муу нүүрт" уран сайхны киноны нээлтийн тов гарчээ. Тодруулбал, "Муу нүүрт" кино энэ сарын 13-наас бүх кино театраар гарч эхлэхээр болсон байна. "Хаган филмс"-ийг уншигчид "Алтан Ус" киногоор нь андахгүй биз ээ. Тэгвэл тус продакшины хамт олон ийнхүү хоёр дахь дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд хүргэхээр болсон нь энэ юм. "Муу нүүрт" уран сайхны гол дүрүүдэд жүжигчин О.Тэмүүжин, О.Долгор, Р.Баттогтох, Б.Анхбаяр нар тоглосон байна.
Г.НАРАН