05.10

”Петровис”-ын Ж.Оюунгэрэл оффшор данстай

Сонгууль юу юугүй хаяанд ирчихээд байгаа энэ үед Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэлээс / ОУЭССК/ зарлах оффшор дансны мэдээлэл улстөрийн хүрээнд айдас дагуулав. Манай улсын цагаар урд шөнийн 03:00 цагт  215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчдөд хамаарах 11.5 сая нууц баримт дэлгэгдлээ.  

Өмнө нь оффшор бүсэд манай улсаас 47 иргэн мөнгө байршуулсан мэдээлэл түгэж байв. Гэвч энэ удаа Монгол Улсаас 49 иргэн Панамын материалд онцлогдсон байна. Тэгвэл олны танил хүмүүсээс нийслэлийн захирагч Э.Бат-Үүлийн хүү Чулуудай, УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр нарын нэрс олны танил хүмүүсийг өнгөлж байна.  Мөн  оффшор бүсэд "Петровис"-ын Ж.Оюунгэрэл, Д.Ишжамц нэрс яваа бөгөөд  хамгийн олон оффшор данстай эрхмээр Ч.Батзориг нэрлэгдсэн байна.