05.10

17949 малчинд 68 тэрбум 976.1 сая төгрөгийн зээл олгожээ

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 19305 малчин 74 тэрбум 759.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн эцсийн байдлаар нийт 17949 малчинд 68 тэрбум 976.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэй олгожээ.
Жич: Энэхүү мэдээлэл нь тухайн банкнаас Монголбанкинд хүргүүлсэн өдөр тутмын урьдчилсан мэдээлэл бөгөөд Монголбанк банкуудын сарын эцсийн албан ёсны тайлангаар баталгаажуулна.