05.14

Жорж Клуни өвөрмөц бэлэг авав

Холливудын од жүжигчин Жорж Клуни энэ сарын 09-нд төрсөн өдрөө тэмдэглэжээ. Кино од энэ өдөр 55 нас хүрсэн юм. 

Жорж энэхүү үйл явдалд зориулж ямар нэгэн наргиан цэнгээн зохиохгүй байхаар шийдэж, харин ойр дотны найзууд болон хайрт эхнэр Амалийнхаа хамт тэмдэглэжээ. Сэтгүүлчид түүнээс эхнэр нь ямар бэлэг өгсөн болохыг сонирхсон байна. 

“Англид байдаг манай байшингийн өмнө маш сайхан зүлэг ногоо ургадаг юм. Хүүхэд байхдаа би өвс хадах дуртай байлаа. Амаль маань үүнийг мэддэг тул аварга том зүлэг хаддаг машин авч өгсөн. Гэртээ байгаа үедээ би өөрийнхөө дуртай зүйлийг хийх болсондоо тун ч их баяртай байна” гэж Клуни эхнэрийнхээ өгсөн бэлгийн талаар тайлбарлажээ.

Эх сурвалж www.wikimon.mn