05.14

Кристен Стюварт өөрийнхөө тоглосон киног гэртээ л үздэг

“Бүрэнхий” цувралын од Кристен Стюварт гэртээ л үздэг гэнэ. Энэ тухай тэрбээр Австралийн "ELLE" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би 12 настайдаа анхны кинондоо тоглож байлаа. Анхны кино байсан учир их сандарч байсан. Киноны нээлтэд гэр бүл, найз нөхөд, ангийн хамт олон гээд л бараг 60 гаруй хүн ирсэн санагдаж байна. Нээлтийн маргаашнаас намайг хүмүүс тохуурхаж, шоолсон. Миний тоглосон дүрийн нэрээр дуудаж эхэлсэн. Мэдэхгүй юм. Хүмүүст тэр кино таалагдаагүй. Тэрнээс хойш би намайг мэддэг хүмүүс эсвэл өөрийнхөө тоглосон киног үзэх дургүй болсон. Гэхдээ гэртээ би киногоо үздэг. Огт үздэггүй биш" хэмээн ярьсан байна.