05.16

Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Нийт нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 23-25 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.