05.18

Л.Чинбат: Хайран хийж бүтээх насаа хурлын танхимд өнгөрөөмөөргүй байна

Энэ жилийн УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвших “битүү морьд”-ын нэрс эхнээсээ тодорч эхэлсэн байгаа билээ. Тэдний дунд “Гацуурт” ХХК-ныг үүсгэн байгууллагч, ерөнхий захирал Л.Чинбатыг орон нутагт нэр дэвшинэ гэсэн яриа гарсан байгаа юм. Тэгвэл тэрбээр энэ мэдээлэлд тайлбар хийжээ. “Хүмүүс намайг сонгуульд нэр дэвших нь гэх юм. Үгүй, би дэвшихгүй. Өмнө нь ч хэлсэн. Хайран хийж бүтээх насаа хурлын танхимд өнгөрөөмөөргүй байна” гэж цахим хуудсандаа бичсэн байна.