“Тоттенхэм”-ын довтлогч Харри Кэйн Английн Премьер Лигийн улирлын шилдэг мэргэн буучаар тодорч, “Алтан шаахай” шагналын эзэн болжээ.
Английн аварга шалгаруулах тэмцээний 38 тоглолтод оролцсон 22 настай довтлогч 25 бөмбөг эсрэг багийнхаа хаалганд оруулснаар “Манчестер Сити”-гийн Серхио Агуэро, “Лестер”-ын Жэйми Варди нарын 24 гоолын амжилтыг бут цохижээ.
Ингэснээр Кэйн 1999-2000 оны улиралд “Алтан шаахай”-ны эзэн болсон Кэвин Филлипсээс хойш уг шагналыг хүртэж буй анхны англи тоглогч болсон байна.