Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар энэ сарын 23-нд “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо хийхээр болсон билээ. Харин тоглолтын азтанд байрны урьдчилгаа өгөхөө мэдэгдээд байгаа юм. Энэ талаар дуучин А.Түмэн-Өлзий "Худлаа зүйл амлаагүй гэдгээ хэлмээр байна. Яагаад гэвэл ивээн тэтгэгч байгууллагатай бид хоёр жилийн гэрээ хийсэн. Бидний хийсэн гэрээ энд байна. Нэг азтай үзэгчид өгсөн тэр байрны урьдчилгаа 30 хувь болох 25 сая 800 мянган төгрөгийн оронд бид хоёр эргээд тухайн компанийн реклам сурталчилгаанд нь тоглох, арга хэмжээнд нь дуулах тийм нөхцлөөр тохиролцсон байгаа. Тийм болохоор эргэлзэх зүйлгүй насан туршийн үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой" хэмээн ярьжээ.