05.20

Ева Лонгория хуримаа хийнэ

“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны од Ева Лонгория хайрт залуу Хосе Бастонтойгоо энэ амралтын өдрүүдээр нууцхан хуримлахаар шийдсэн тухай Холливудын хонхорт шивнэлдэж байна. Эх сурвалжийн хэлснээр, энэ хурим бусдын нүднээс далд, нууцлаг байдалд цомхон хүрээнд болох аж. “Хуриманд залуу хосын гэр бүлийнхэн бөгөөд дотно найзууд нь л уригдсан. Энэ бол гэр бүлийн баяр байх болно” хэмээн дээрх эх сурвалж ярьжээ.