05.20

Ямар ард түмэн байна, тийм төр байдаг

Парламентын ээлжит сонгууль ердөө л сар гаруйн дараа болох гэж байна. Энэ жил ч сонгуулийн өмнө сонирхолтой, олон үзэгдэлтэй “жүжиг”-ийг бүхий л намууд тавьж байгаа. Жагсаалт гээчийг үгүй болгож, жижиг 76 тойрогт хуваагдаж, өрсөлдөхөөр боллоо. Ямар ч байсан бид 76 нөхрийг сонгож, УИХ-ын гишүүн болгож, бидний бодол, Монгол Улсын төлөө ажилла, шийдвэр гарга гэж явуулах нь ойлгомжтой. 1992 оноос хойш л төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхээ барьж байгаа. Харамсалтай нь сонгууль болохоор мөнгө элдэв зүйл тарааж, инээж ирчихээд, гишүүн болсныхоо дараа унгасныхаа үнэрээ утаад, эргэж ч хардаггүй оддог нөхдийг л сонгож байв. Юун төлөөллөөрөө дамжуулж төрөө удирдах. Төлөөл гэж явуулсан төлсөн татварын мөнгөөр маань тоглоод л дуусдаг байсан. 

Одоо ч ард түмний амьдрал өөдөлж, дээшилсэн юм алга. Баян хэсэг нь улам баяжаад, ядуучуудынх нь амьдрал дордсоор л. Дундаж руу орох гэж ядаж яваа цөөхөн хэдийг нь элдэв татвар, татаас, үнийн хөөсрөлт ядуусын эгнээ рүү татаж унагаад л байгаа. Гэхдээ энэ бүхэнд хэн буруутай юм бэ. Яг үнэндээ бид өөрсдөө шүү дээ. “Ямар ард түмэн байна, тийм төр байдаг” гэдэг үг бий. Гашуун ч гэсэн үнэн үг. Бид өөрсдөө, ард нийтээр ядуу сэтгэхүйтэй, ядруухан бодолтой, талхны мөнгөнд хууртагддаг байгаа цагт үүнээс илүү төрийг хүсээд ч нэмэргүй. Өнөөдөр Монголын ард түмний ихэнх нь юу хүсч байна. 

Ажилтай, орлоготой, хөгжилтэй, сайхан Монголыг хүсч байгаа бил үү. Өөрсдөө ажлаа хийгээд, зүтгээд, хөгжих талаар бодож байна уу. Яахав, ийм хүмүүс мэдээж бий. Гэхдээ олонхи нь зүгээр л бэлэн мөнгө аваад, төрөөр тэжээлгээд хэвтэж байя гэсэн ядруухан бодолтой байгаа. Ийм бодолтой хүн олон байвал улстөрч гэж өөрийгөө нэрлэсэн, жаахан ахиухан мөнгөтэй, эхнэр хүүхэн солихоос өөрийг мэдэхгүй, бизнесээ өргөжүүлэхээс өөр сэтгэлгүй нөхөр гарч ирээд, тэдийг өгнө гэж амлаад л төрд гарчихаж байна. 

Тиймээс одоо л бүгдээрээ сонголтоо зөв хийе. Өнгөрсөн дөрвөн жилд бид шинэ хүчин, шинэ хүнийг төрд гаргана гэж сонголт хийсэн. Тэгээд яав, баахан л товчлуур худалдсан, төр шантаажилсан, эрх мэдэлтэй байхдаа баяжих гэсэн л хүмүүсийг олон харлаа. Тэгээд энэ жилийн сонгуулийн өмнө өнөөх бие даагчид, жижиг намынхан яав. Бүгд "биеэ үнэлээд", урваж шарваад, хоёр том намыг түшээд явчихлаа. Төрийн хутгуурыг дөрвөн жил хийснийхээ шанг зарим нь одоо авч байж ч магадгүй юм. Бид шинэчлэх гэсэн биш ийм л балай сонголт хийжээ. 

Үргэлжлэлийг