05.23

Өнөөдөр болох үйл явдлууд

-НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-той хамтран 5 сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулах олон улсын хурал, экспертүүдийн уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим/Төрийн ордны 3 давхарын зүүн урд/-д болно.
-09.00 цагт Өргөө амахжих газрын А зааланд Нийслэлийн Өргөө амаржих газар АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран төрөлтийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах гэж байна.
-YETI сургалтын төвд 13.00-17.00 цагийн хооронд болох АНУ-ын Colorado Heighst Их Сургуулийн танилцуулга өдөрлөг болно.
-Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Зээлдэгчдийн холбооноос банкуудаас хариу ирсэн талаар мэдээлэл хийнэ.
-Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Сонгуулийн луйврын талаар төрийн бус байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийнэ.
-Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Хэнтий аймгийн Сонгуулийн хороо нэг намд үйлчилж байгаа талаар Хэнтий аймаг дахь ИЗНН-ын хорооноос мэдээлнэ.
-Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Харри Харрис манай улсад айлчилж байна. Адмирал Харри Харрисийг 10.00 цагт Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзана.
-МҮЭСТО-нд Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана.