Жүжигчин Хүрэлээгийн охин Х.Намуун саяхан нэгэн нууц авьяасаа олонд дэлгэж, уруулын будаг хийж байгаагаа дуулгасан. Тэрбээр "Миний маш удаан бодож боловсруулж бүх зүрх сэтгэлээ шингээн бүтээсэн "Wolarsen" матт уруулын будаг маань ийнхүү бэлэн болжээ. Өөрийнхөө хэмжээнд л бас хөөрхөөн маш олон бүтэлгүйтэж, шаналан байж хийсэн болохоор ингээд бэлэн болчихсон байхыг нь хараад маш их баярлаж байна. Зиа тэгээд тун удахгүй худалдаанд гаргах болно оо хонгорууд минь" хэмээн цахим хуудаснаа бичиж байсан цаг саяхан. Тэгвэл Х.Намууны бизнес амжилттай байгаа бөгөөд хэдийнэ охид бүсгүйчүүдийн хэрэглээ болоод амжсан гэнэ шүү.