Британийн дуучин Адель Невадад муж улсын Лас-Вегас хотноо зохион байгуулагдсан "Billboard Music Awards" шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг уран бүтээлч” шагналын эзэн болжээ. Тэрбээр найман номнацид нэр дэвшиж, гуравт нь ялалт байгуулжээ. Тодруулбал, тэрбээр “Шилдэг дуучин”, “Биллбордын шилдэг 200 дуу” гэсэн төрлүүдэд тэргүүлсэн байна. Адель аялан тоглолттой байгаа учир уг арга хэмжээнд оролцож чадаагүй аж.