Италийн "United Colors of Benetton" брэндийг албан ёсоор оруулж ирсэн “Промон трейд” ХХК нь "WYCON" брэндийг охид бүсгүйчүүддээ зориулан анхны салбараа нээжээ. Тэгвэл бүсгүйчүүдэд Италийн чанар, хэв маяг, үнэ цэнийг мэдрүүлэх брэндийн нүүр царайгаар дуучин Ану тодорсон байна. Дуучин Ану "WYCON брэндийн бүтээгдэхүүнүүд чанартай амласан үр дүнгээ үзүүлж чаддагаас гадна хүн бүр худалдаж авч болох үнийн уян хатан бодлоготой нь маш их таалагдсан. Эмэгтэй хүн бүр гоо сайхнаа тодотгож хүссэн будаг хэрэглэлээ хэрэглэх эрхтэй ч яг боломжийн аятайхан бүтээгдэхүүн хэрэглэе гэтэл үнэ нь хэтэрхий өндөр үнэтэй байдаг. Харин "WYCON" бусад косметикийн брэндээс нь чанарын хувьд огт ялгарах зүйлгүй атлаа үнийн уян хатан бодлоготой. Иймээс Монголд албан ёсоор орж ирж буй гоо брэндийн нүүр царай болох саналыг маш таатай хүлээж авсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.